
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 94 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 43 иргэний аюулгүй байдлыг хангаж 7,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Зуслангийн бүсэд айл өрхүүд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнхжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Нийслэлд гал түймрийн 94 дуудлага бүртгэгджээ | ||
Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.