Шууд Chart

Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ

2025-04-21 11:29:15

3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг ийнхүү бүтээжээ.

Түүний энэхүү бүтээл олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулыг олон нийтэд сурталчилсаар байна.

Уран бүтээлч Б.Энхтөр “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа. Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн холбоочин, танкчин, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа” гэлээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй