Шууд Chart

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна

2025-04-21 11:52:21

2025 оны дөрөвдүгээр сарын 21-30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 21-нд нутгийн зарим газраар, 22, 25-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 25-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 6-11 хэм, бусад хэсгээр 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 24-нд дулаахан байна.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй