Шууд Chart

Дархан-Уул аймагт зургаан настны эрт илрүүлгийн үзлэгт 2300 хүүхэд хамрагдана

2025-04-21 13:50:46

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран хийх ЕБС-ийн 6 настнуудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлжээ. Уг үзлэгийг өрхийн 5 эмнэлэг, сумын 3 эмнэлэг, хувийн хэвшлийн 18 шүдний эмнэлэг нүд, шүд, зүрхний эмгэгийн үзлэгийг эцэг эхийн зөвшөөрлийн дагуу явуулж байна. Аймгийн хэмжээнд 2300 гаруй хүүхэд хамрагдана.

Өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээг цаг алдалгүй хийж тухайн хүүхдийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой. Үзлэгийг  иэрх 6 дугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлэсэн  байна.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Дархан-Уул аймагт зургаан настны эрт илрүүлгийн үзлэгт 2300 хүүхэд хамрагдана  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй