Шууд Chart

БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

2025-04-21 14:42:51

БНСУ-ын "Кимхэ" олон улсын нисэх онгоцны буудал нь 24 цагаар үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд өдөр бүр 05:30-22:00 цагийн хооронд ажилладаг.

Сүүлийн үед Улаанбаатар хотоос бусад улс руу "Кимхэ" ОУНОБ-аар дамжин өнгөрч буй монгол иргэдийн дунд зарим хүндрэл үүсэх тохиолдол гарч байна.

Тухайлбал, нислэгийн хуваарь нь цаг агаар болон бусад шалтгаанаар өөрчлөгдөх үед тус нисэх буудал шөнийн цагаар ажилладаггүй тул зорчигчдыг хилээр гаргаж, түр байрлуулах шаардлага үүсдэг. Энэ тохиолдолд БНСУ-д визийн зөрчилтэй, эсвэл өмнө нь визийн асуудал гаргаж байсан иргэд хилээр нэвтрэх боломжгүй болж, саатуулах байранд саатуулагдах эрсдэлтэй юм.

Иймд БНСУ-аар дамжин өнгөрөх иргэдэд Инчоны Олон улсын нисэх онгоцны буудлыг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Мөн БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 


БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй