Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 818.6 тонн хог цэвэрлэлээ

2025-04-21 16:48:40

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.

Энэ хугацаанд 2.3 сая ам метр талбайгаас нийт 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл болон иргэдийн бүлэг зэрэг байгууллагууд хамтран оролцлоо. 


Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 818.6 тонн хог цэвэрлэлээ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй