Шууд Chart

Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтжээ

2025-04-22 11:06:58

Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр  сарын 20-ны 18.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн дугаар тоотод нэр бүхий эрэгтэйг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь IPHONE 16 pro маркийн гар утас, 2 сая төгрөгийг нь зүс таних эмэгтэй хулгайлсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхнийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн эд зүйлсдээ хянамгай хандахыг ЦЕГ-аас зөвлөлөө.


Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтжээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй