
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 4 дүгээр сарын 16-21-ний өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
-Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Г: Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн 11-031 гарааш дугаартай автобус МУБИС буудал дээр 10:45 үед зогсож хүнээ аваагүй. Ийм хариуцлагагүй жолооч нар байна. Иргэдэд үйлчлэх хүн хэрэгтэй байна.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Трансбус ХХК-ийн жолооч О.Д-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.
-Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.М: Ч:63 “Хан Хиллс-МУБИС” чиглэлийн 1-035 гарааш дугаартай автобусны жолооч Эрүүл мэнд спортын яамны буудал дээр зогсож, хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 1-035 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад Эрүүл мэнд, спортын яамны автобусны буудал дээр 8.08 цагт хүн байхгүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
-Иргэний гомдол: Шалгагч Энхжаргал: Автобусны буудлууд дээр цахилгаан дугуй, скүүтэрийг олноор нь эгнүүлээд тавьчих юм. Автобусанд суух иргэдийн хөлд тээглээд, иргэд уур бухимдалтай байна. Буудлуудын зай талбайг эзлээд, иргэдийн зорчих урсгалд саад бэрхшээл учруулж байна. Цааш нь хариуцсан компани руу нь албан ёсоор хэлж, буудлаас хол тавих арга хэмжээ авч өгнө үү?
Шийдвэрлэлт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэдэд скүүтэр, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Еco bike компаниудын удирдлагуудыг хүлээн авч, нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршуулсан скүүтэр, цахилгаан дугуйг цэгцлэх талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн байна.
-Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.О: Ч:23 “Зүрх уул /Чингэлтэйн эцэс/-Ард кино театр” чиглэлийн 1-123 гарааш дугаартай автобус Бөмбөгөр худалдааны төв буудлаас суух гэтэл харсаар байж хаяад явсан. Маш их гомдолтой байна. Энэ жолооч нартаа хариуцлага тооц.
Шийдвэрлэлт: 1-123 гарааш дугаартай автобусны камерыг шүүхэд Бөмбөгөр худалдааны төв буудал дээр 10.29 цагт хүнээ буулгаж, суулгасан байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
-Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Т.А: Ч:33 “Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС” чиглэлийн 1-122 гарааш дугаартай жолооч 7-н буудлаас хүнээ аваагүй. Энэ жолооч нар нийтийн тээврийн үйлчилгээнд явж чадахгүй байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-122 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад 10.39 цагт 7 буудал дээр зогсож хүнээ буулгасан байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
-Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ө: Ч:73 “ТЭЦ4-Зунжин худалдааны төв” чиглэлийн 4-049 гарааш дугаартай автобус 32-н буудлаас суугаад жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа. Гомдолтой байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-049 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагийн үеийн хяналтын камерын бичлэгийг шалгалаа. 32-ын тойргийн автобусны зогсоолоос эрэгтэй зорчигч зорчих хөлс төлөлгүй сууж жолоочийн шаардлагыг биелүүлээгүй байдал харагдаж байна. Иймд гомдол гаргагчийн буруу гэж үзлээ.
-Иргэний гомдол: Иргэн Ц.Г: Х:8 “Найрамдал-5 шар” чиглэлийн 3-238 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэгийг шалгалаа. Зорчигч Ц.Г нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор электрон тамхи татахад жолооч зүй бус үг хэллэг оролцуулан шаардлага тавьсан байна. Жолоочид шаардлагаа зөв зохистой тавьж ажиллах талаар тодорхой үүрэг, даалгавар өгөв.
-Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Т: Ч:28 “Сэлх-Ард кино театр” чиглэлийн 25-093 гарааш дугаартай жолооч тамхи татсан. Шаардлага тавихад чамд хамаагүй гэж загнах юм.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
-Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн И.З: Ч:20Б “Баянхошуу-Хархорин” чиглэлийн 13-110 гарааш дугаартай автобусны жолооч тасралтгүй утсаар яриад байна. 13-164 гарааш дугаартай автобусны ард наалдаад явах юм. Ингэж ажил хийсэн нэр зүүх шаардлага байна уу? Зүгээр утсаараа яриад гэртээ сууж байвал яадаг юм. Ийм хүмүүсийг ажиллуулмааргүй байна. Энэ хүндээ хариуцлага тооцно уу.
Шийдвэрлэлт: 13-110 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад эмэгтэй жолооч чихэвчээрээ ярьж, график цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна. 13-164 гарааш дугаартай автобус замын түгжрэлээс болж график цагийн хуваариас 30 орчим минутын хоцролттой явж байна.
-Иргэний гомдол: Иргэн Г.Б: Ч:15 “Нисэх-5 шар” чиглэлийн 15-096 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьж элдвийн хараал хэлж, улаан гэрлээр явж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-096 гарааш дугаартай автобусны жолооч Б.Э-т торгуулийн арга хэмжээ тооцсон.
-Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Г.Х: Ч:74 “Цагаан давааны задгай-Вокзал” чиглэлийн 25-007 гарааш дугаартай автобус 19 цаг өнгөрч байхад Цагаан давааны эцэс дээр цайндаа орж гарч ирээд явахгүй гээд өндөр настай хүнийг хаяад явсан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 25-007 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг Цагаан даваа задгай буудал дээр 18.35 цагт шалгахад хүнгүй байсан. Гомдол гаргагч руу 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13.20 цагт залгаж тодруулах гэтэл утсаа аваагүй.
-Иргэний гомдол: Иргэн Д.Д: М:6 “ТЭЦ3-Шинэ 100 айл” чиглэлийн 1-072 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-072 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Од-ыг шалгав. Жолооч Э.О нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татсан гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, автобусанд суурилуулсан хяналтын камер бичлэг хийгээгүй байна.
-Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Б: М:1 “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн 02-114 гарааш дугаартай давхар автобусны жолооч Мөнгөн завьяа дээр ирээд миний цаг болохгүй байна. Та нар өөр автобусанд суугаад явчих гээд буулгасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
-Иргэний гомдол: Иргэн Ж.Л: Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000 эцэс” чиглэлийн 13-107 гарааш дугаартай автобусны жолооч нь бэлэн мөнгө аваад байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Эрдэм транс ХХК-ийн диспетчер Түмэнбаярт мэдээллийг дамжуулж 13-107 гарааш дугаартай автобусны жолоочид ямар арга хэмжээ авснаа эргэж мэдэгдэхийг үүрэг болгов.
-Иргэний гомдол: Иргэн Б.Л: Ч:81 “Дүүхээ дэлгүүр-Хангарьд цогцолбор” чиглэлийн 15-023 гарааш дугаартай автобусны жолооч парадокс буудал дээр зогсоогүй хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шүүхэд 15-023 дугаартай тээврийн хэрэгсэл парадоксын автобусны зогсоолд зогсож зорчигч буулгаж, суулгасан байна.
-Иргэний гомдол: Иргэн Ө.Э: Ч:71 “120 мянгат-МУБИС” чиглэлийн 1-097 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-097 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад гарын оролцоогүй чихэвчээрээ ярьж байна. Зөрчилгүй.
Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.