
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 1-нд эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлснээс 50 орчим хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна.
Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг.
Мөн өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна.
“Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.
Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ны хооронд үргэлжилнэ.
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.