Шууд Chart

Япон улс сүүлийн 20 гаруй жилд анх удаа БНСУ-аас цагаан будаа импортоор авчээ

2025-04-22 16:43:28

Японд цагаан будааны үнэ түүхэнд байгаагүйгээр өссөн. Улмаар хамгийн өргөн хэрэглээний энэ бүтээгдэхүүнийг Япон руу импортлох боломж Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд бүрдсэн байна. Ингэснээр 1999 оноос хойш анх удаа Япон улс энэ сард Өмнөд Солонгосоос ийнхүү, татвар өндөртэй хэдий ч  цагаан будаа импортоор авсан талаар хоёр улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Өмнөд Солонгосын ХАА үйлдвэрлэгчдийн холбооны Япон дахь салбараар дамжуулж хэрэгжүүлсэн энэ импортын дүнд, Солонгосоос аваачсан 2 тонн цагаан будааг онлайн дэлгүүрүүд болон хот орон нутгийн дэлгүүрүүдээр дамжуулан борлуулсан байна. Энэ нь хэдийгээр Японы цагаан будааны хэрэглээний өчүүхэн хэсэг ч гэлээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын протекционист худалдааны бодлогоос болж эрс саарсан Өмнөд Солонгосын нийт экспортод эерэг нааштай үзүүлэлт болж байна гэж Өмнөдийн үйлдвэрлэгчид онцолж байна. Трампын бодлогын нөлөөгөөр дэлхийн худалдааны хэвийн үйл ажиллагаа доголдох байдалд ороод байгаа үед энэ байдлыг даван туулахын тулд Азийн орнууд өөр хоорондоо худалдааны харилцаагаа эрчимжүүлэхээр чармайж байгаагийн бас нэг жишээ болж байгаад тооцогдож байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгос, Хятад, Японы худалдааны эрх баригчид Сөүлд уулзаж, чөлөөт худалдааны уриалгуудаа шинээр дэвшүүлэн тавьсан. Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгчийн мэдээлснээр, эхний ээлжийн 2 тонн будаа хэдийн борлуулагдаж дууссан, нэмэлт 20 тонныг ирэх 7 хоногт хүргэх юм байна. Япон улс жилд 770 мянга орчим куб тонн байдаг татваргүй ангиллаас давсан цагаан будааны импортын кг тутмаас 340 орчим иен буюу 2 доллар 40 цент орчмын татвар татдаг байна. Дээрээс нь японы хэрэглэгчид зөвхөн дотоодын үр тариагаа хэрэглэхийг илүүд үздэг, бас улсынх нь хангамж нийлүүлэлтийн сүлжээний ээдрээ төвөгтэй байдлаас болж импортоор цагаан будаа оруулахад чамгүй бэрхшээлтэйд тооцогддог байна. Гэвч өнгөрсөн сарын байдлаар, Японд цагаан будааны үнэ жилийн өмнөхөөс 92 хувиар нэмэгдэж 1971 оноос хойших хамгийн хурдацтай өссөн байна. Энэ байдлаас үүдэж давхар бас нийт инфляцыг улам хөөргөдөж байгааг Японы дотоод хэргийн яамнаас өмнө нь мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс сүүлийн 20 гаруй жилд анх удаа БНСУ-аас цагаан будаа импортоор авчээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй