Шууд Chart

Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 урт метр хайс, тоноглолыг шинэчилнэ

2025-04-22 17:55:52

Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг.

Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна.

Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан.

Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 урт метр хайс, тоноглолыг барихаар төлөвлөлөө.

Авто замын эд ангиудын эвдрэлийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засдаг учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Түүнчлэн хотын төвийн зургаан дүүргийн гол болон туслах гудамж замуудын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах ажлыг хийдэг. Тухайлбал, 2025 онд 125 мянган метр.куб авто замын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах юм.

Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тэмдэглэгээний засвар, арчлалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2024 оноос эхлэн тендер шалгаруулан гүйцэтгүүлж байна.


Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 урт метр хайс, тоноглолыг шинэчилнэ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй