Шууд Chart

Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина

2025-04-25 10:19:32

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина. Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөж байна. Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм. Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-04-26 14:05
Эх болсон зургаан зүйл хамаг х
Зочин [127.0.0.xxx] 2025-04-25 17:25
Дэд бүтэц нь хийгдэж дуусаад хэдэн жил болход 4хөн блок жижиг байшингаа ярьсаар л байдаг, энэ янзаараа бол бидний үеийн нас хүрэхгүй байх юун баянхошуу хот хэхэ, мааааш их удаашралтай байнаа. Тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хоосон ам шалдан гуянуудыг зайлуулж илүү хурдтай асуудал шийдвэрлэж чадах бодит үр дүн харуулах хүнээр баянхошуу хотыг босгох хэрэгтэй дээээ

Бидэнтэй нэгдээрэй