Шууд Chart

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

2025-04-25 11:56:26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг  эхлүүллээ.

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. "Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.


Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-04-26 14:04
Буян
Зочин [127.0.0.xxx] 2025-04-26 14:04
Багахангайгаас бага нуур луу төмөр зам салдаг

Бидэнтэй нэгдээрэй