
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Дархан -Уул аймагт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай. Хуулийн дагуу зарлан дуудах хуудас авсан залуус үзлэгээр орж байна. Эрүүл мэндээр тэнцсэн залуус хугацаат цэргийн албыг хаана.
Монгол Улсын батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах, эх орноороо бахархах үзлийг нэмэгдүүлэх зорилгоор цэрэг татлагын нээлтийн ажиллагааг зохион байгуулж залууст мэдээлэл өгч, цэргийн сургуулилтын зориулалттай зарим зэвсэг техникийг танилцуулжээ.
Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ирээдүйдээ хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Нэг жилийн хугацаанд жолооны В ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцан гэрчилгээ авах зэрэг боломжтой болсон байна.
Цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Цэргийн штабын дарга Б.Оргилсайхан болон сумын удирдлагууд, цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн, цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас авсан залуус оролцсон.
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дархан -Уул аймагт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлжээ | ||
Үзсэн: 402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.