Шууд Chart

Сүхбаатар аймагт хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатжээ

2025-04-25 14:33:00

Сүхбаатар аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т Сайншанд багийн "Хужиртай" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 15:50 цагт унтрааж, хүлээлгэн өгчээ.

Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатжээ.


Сүхбаатар аймагт хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатжээ  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй