
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгийн нутгаар нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны 20 цагаас
2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 27-ноос
2025 оны тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 29-нд тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-ноос ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.