Шууд Chart

Д.Нарангэрэл: Эцэг эхчүүд хүүхдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулах хэрэгтэй

2025-04-25 14:34:46

Дэлхийн дархлаажуулалтын долоон хоногийг 2021 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 24-30-ын хооронд “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор зохион байгуулж байна.

НҮБ-ын хүүхдийн сангийн дархлаажуулалт зөвлөх  Д.Нарангэрэл “Дэлхийн дахинд дархлаажуулалт хийснээс хойш 70 гаруй жил болж байна. НҮБ-ын Хүүхдийн сан хамгийн үр ашигтай ДЭМБ зөвшөөрсөн вакциныг улс орнуудад хангаж, нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг.

Одоогоор дэлхийн 105 оронд НҮБ-ын Хүүхдийн сан вакцинаа ханган нийлүүлж байна. ДЭМБ-аар зөвшөөрөл авахаас гадна хүйтэн хэлхээний бүрэн шаардлага хангасан аюулгүй вакцинаар хангах арга хэмжээг зохион байгуулдаг. Үйлдвэрлэгчээс эхлээд ХӨСҮТ хүртэл бүх үйл ажиллагааг НҮБ-ын хүүхдийн сан хариуцаж явдаг.

Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх вакцин дэлхийн улс орнуудад ашиглаж байгаа вакцинтай адилхан. Дэлхийд вакцины үйлдвэр өндөр хөгжилтэй орнуудаас нэг тендерт орж авдаг. Тодруулбал, АНУ, Англи, Энэтхэг зэрэг орнуудаас авдаг. Жишээлбэл Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг АНУ авч байгаа. Өндөр хөгжилтэй орон хөгжил буурай орнууд нэг үйлдвэрийн вакцин авч байгаа. Энэ бүх зүйлийг НҮБ-ын хүний сангаар дамжуулж ханган нийлүүлдэг. Вакцин хийлгээд түүнд хяналт тавьж байгаа бүх цогц үйл ажиллагааг дархлаажуулалт гэдэг.

Ер нь ямар ч вакцин хийлгэсний дараа тодорхой хэмжээний хариу урвал явагдаж харуулах, уйлдаг. Эдгээр хариу урвал 1-2 хоногийн дараа зүгээр болдог. Товлолт вакцины  үр дүнд маш олон хүүхдийг бага насанд эндэхээс сэргийлдэг. Иймээс эцэг эхчүүд  хүүхдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулахыг уриалмаар байна” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Нарангэрэл: Эцэг эхчүүд хүүхдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулах хэрэгтэй   
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй