
Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 12 хүртэл явагдана. Тус шоунд 14-өөс дээш насны Поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Та оролцохыг хүсвэл veiledmusician@mnb.mn хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлнэ.
"Veiled Musician” шоуны бүртгэл тавдугаар сарын 12 хүртэл явагдана | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.