Шууд Chart

НҮБ: Дархлаажуулалтын дүнд урьдчилан сэргийлж болдог өвчлөл нэмэгдэж байна

2025-04-25 16:21:29

Дархлаажуулалтын дүнд урьдчилан сэргийлж болдог, улаан бурхан, менингит, шар чичрэг зэрэг өвчний дэгдэлт дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын Вакцины Холбоо зэрэг байгууллагаас анхааруулж байна. Энэ сарын 24-нөөс 30-ны хооронд тохиож байгаа Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн эхэнд эдгээр байгууллага хамтарсан мэдэгдэлдээ, худал мэдээлэл, хүн амын өсөлт, хүмүүнлэгийн хямрал, санхүүжилтийн бэрхшээл зэрэг олон асуудлаас шалтгаалж хүүхэд нярай, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид сая саяараа эрсдэлд орж байна гэж анхааруулжээ.

”Сүүлийн 5 жилд дархлаажуулалтын дүнд 150 сая гаруй хүний амь насыг аварч чадсан. Дэлхий нийтийн эрүүл мэндийн санхүүжилт буурч байгаа нь асар их хүчин чармайлтын дүнд хүрсэн үр дүнгүүдийг үгүй болгож байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, улаан бурхан өвчин онцгой хурдацтай эргэн сэргэж, 2023 онд 10,3 саяд хүрч жилийн дотор 20 хувиар өссөн бол, энэ чиг хандлага өнгөрсөн 2024 онд болон энэ онд ч мөн үргэлжилж байгааг дурдсан байна.

Өнгөрсөн жил гэхэд, 138 улсад улаан бурхны дэгдэлт 6 удаа бүртгэгдсэн нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ 2025 оны эхний гурван сарын байдлаар, Африкийн 22 улсад менингитийн 5500 гаруй тохиолдол бүртгэгдэж 300 гаруй хүн нас барсан бол, өнгөрсөн онд 24 улс бүс нутагт энэ өвчний 26000 тохиолдол илэрч, 1400 гаруй хүн нас барсан гэдэг тоо баримтыг дээрх байгууллагууд байна. Мөн ковид цар тахлын үед ихээхэн доголдсон товлолт вакцины хамрагдалт хангалтгүй хэвээр.

2023 онд гэхэд 14,5 сая хүүхэд товлолт вакцинд хамрагдаагүй гэж гарчээ. Энэ байдал нь вакцины санхүүжилтийг нийтлэг хасаж танаж байгаатай, буруу ташаа мэдээлэл ихээр газар авч байгаа, мөн Газын зурвасын дайн гэх мэт дайн хямралтай холбоотой байгаа юм байна. Улмаар дээрх агентлаг байгууллагууд дархлаажуулалтын хөтөлбөрүүдийг бэхжүүлж, сүүлийн 50 гаруй жилд хүүхдийн эндэгдлийг бууруулахад гаргасан чухал ололт амжилтыг хадгалахын тулд улстөрийн шуурхай, мөн тогтвортой дэмжлэг анхаарал, мөн санхүүжилт шаардлагатай байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн энэ мэдэгдэлд онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Дархлаажуулалтын дүнд урьдчилан сэргийлж болдог өвчлөл нэмэгдэж байна  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй