
УГТЭ жил бүрийн V сард уламжлал ёсоор тэмдэглэдэг “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор тус эмнэлгээс санаачлан 11 дахь жилдээ сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд Үндэсний сургалт семинарыг зохион байгуулж байна.
АНУ, Япон болон гадаадын өндөр эрдэмтэн, судлаачид, нийслэл, орон нутгийн 59 байгууллагын 350 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөөллүүд оролцож, 8 зочин илтгэл, 12 боловсролын илтгэл, 16 судалгааны илтгэл, 84 судалгааны бүтээлээ ирүүлж,оролцож эмнэлзүйн сувилахуйн мэдлэг ур чадварыг хөгжүүллэх тухай салбарынхан хэлэлцлээ.
Сувилахуйн тусламж үйлчилгээнд оновчтой чанарын менежментийг тогтолцоог нэмэгдүүлэх сувилахуйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтэн бүрийн оруулж буй бүтээлч хувь нэмрийг таниулах, эрүүл мэндийн үйлчилгээнд тавигдах стандартын хэрэгжилтийг үр дүнтэй хангахад сувилагч мэргэжилтнүүд эерэг хандлагаар манлайлан ажиллах, сувилагч, тусгай мэргэжилтний эрүүл мэндийн шинжлэх ухааны шинэ дэвшилтэт технологи, нотолгоонд суури Дадлага сургалт 5 өртөөгөөр явагдах болно.
Сувилахуйн тусламж үйлчилгээний оновчтой менежмент чанарын асуудлыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.