
Монгол орны бүсийн онцлогт тохируулан зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэлийн өвчний жагсаалтыг гаргаж, тэргүүлэх өвчинд чиглэсэн оношилгооны чадавхийг сайжруулах, орон нутагт бэхжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд буйг харуулж байгаа юм.
Манай орны хувьд ОХУ, БНХАУ-тай хилийн бүс дагуу байгалийн голомтын тандалт судалгааг хийж тарваган тахал өвчний байгалийн голомтын идэвхжил ”өндөр” мэрэгч, туулай хэлбэртнээс тарваган тахлын эсрэг бие, мэрэгч амьтдын 57.9%-д тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний халдварлалттай байгааг тодорхойлж, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз, листериоз өвчний үүсгэгч илрүүлсэн.
Монгол Улсын зоонозын салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага, зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо. “Уг хэлэлцүүлэгт нийслэл болон 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, биологич нар оролцож, тус өвчний тэргүүлэх жагсаалтаар бүсчилсэн тандалт судалгааг өргөжүүлэх тандалт судалгаа, шинжилгээ хийх ажлын тодотгол, санал боловсруулах дадлага боллоо.
Зоонозын салбарын цаашдын бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлов | ||
Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.