
Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний ассамблейн дарга нарын тэргүүтэй зочид манай улсад энэ оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд ачаалал үүсэж болзошгүй байна.
Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор зарим замд ачаалал үүсэж болзошгүй байна | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.