Шууд Chart

Далайн шүр 84 хувь нь гандаж урьд үзэгдээгүй түвшинд хүрчээ

2025-04-26 13:01:05

Далайн шүр өнгөө алдаж гундах хортой үйл явц дэлхийн хэмжээнд 84 хувьд хүрсэн нь бүх ажиглалтын түүхэнд хамгийн эрчимтэй үзэгдэл болж байгааг Олон улсын шүрэн арлуудын санаачилга байгууллагаас мэдээллээ. Засгийн газрууд, ТББ-ууд болон бусад 100 гаруй байгууллагыг нэгтгэсэн энэ байгууллагын мэдээгээр, дэлхий даяарх шүрэн арлуудын хэмжээнд 1998 оноос хойш тохиолдсон дөрөв дэх томоохон цайралт нь энэ болжээ.

Цар хүрээгээрээ дэлхийн бүх шүрэн арлуудын дөрөвний гурвыг хамарсан 2014-2017 оныхоос давсан байна. Гадаад далайн усны температур нэмэгдсэнтэй холбоотой гэж тооцогддог 2023 оноос эхэлсэн энэ үйл явц хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй байна.

Шүрэн хад арлууд нь тэрбум, тэрбум бичил биетүүдийн салслаг бүрхүүлийн овоорго наалдцаас бүрэлдэж, өвөрмөц өнгө үзэмж, олон төрөл зүйлийн амьдрах орчин болдог гайхам тогтоц гэж тооцогддог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн шүр 84 хувь нь гандаж урьд үзэгдээгүй түвшинд хүрчээ  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй