Шууд Chart

Дани, Германыг холбосон хонгил зам байгуулж байна

2025-04-26 13:06:18

Балтийн тэнгисийн доогуур Дани, Германыг холбосон урьд байгаагүй урт хонгил замын барилгын ажил өрнөж байна. Нийт 18 км урт үргэлжлэх “Fehmarn-belt” нэртэй, усан доогуурх энэ хонгил зам дэлхийн хамгийн урт нь болно.

Мөн энэ замын хэсгүүдийг тэнгисийн дор байрлуулсныхаа дараа холбон угсрах технологиор гүйцэтгэж байгаа онцлогтой. Франц, Английг холбосон Ла-Маншийн хоолой доогуурх 50 км-ийн хонгил зам зэрэг усан доогуурх ихэнх зам тэнгисийн ёроолын хөрсийг өрөмдөж нүхлэх аргаар баригдсан.

Харин одоо баригдаж байгаа замын 90 хэсэг тус бүрийг, Лего тоглоом адил өөр хооронд нь холбож угсрах юм. 8.1 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төслийг Данийн засгийн газар гол санхүүжүүлж, Европын Комисс үлдсэн хувийг гаргах юм байна. Төлөвлөгөө ёсоор замыг 2029 онд  ашиглалтад өгснөөр Дани, Германы хооронд автомашинаар 10 минут, галт тэргээр ердөө 7 минут зорчих боломжтой болно. Мөн өдөрт дунджаар 100 гаруй галт тэрэг, 12000 гаруй автомашин зорчино гэж тооцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дани, Германыг холбосон хонгил зам байгуулж байна  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй