Шууд Chart

Япончуудын аз жаргалын үзүүлэлт доогуур гарчээ

2025-04-26 13:12:08

Парист төвтэй Айпсос судалгааны компани дэлхийн 30 улсын 23 мянга гаруй иргэдийг оролцуулан Аз жаргалын судалгаа явуулжээ. Асуулгад оролцсон япончуудын 12 хувь нь “маш жаргалтай байна”, 48 хувь нь “ерөнхийдөө жаргалтай” байна гэдэг хариулт өгснөөр ерөнхий дүн нь 60 хувь болсон байна. Улмаар Япон улс 30 улсаас 27-р байрт оржээ.

Харин Энэтхэгт өөрийгөө аз жаргалтай гэж тооцдог хүмүүсийн хувь 88 хувьтай гарсан нь дундаж 71 хувийн үзүүлэлтээс хавьгүй өндөр байна. Ерөнхийдөө хөгжиж байгаа болон хөгжих нөөц боломж өндөртэй орнуудад өөрсдийгөө жаргалтай гэж тооцдог хүмүүс өндөр хувьтай гарчээ.

Харин Долоогийн бүлгийн орнуудаас Франц улсад энэ хувь хамгийн өндөр буюу 73 хувь байснаар нэгдсэн жагсаалтын 15-рт оржээ. Японы тухайд, “яг одоо би чанартай сайн амьдарч байна”, “5 жилийн дараа миний амьдрал одоогийнхоос хамаагүй сайжирна гэж бодож байна” гэдэг хариулттай санал нийлсэн оролцогчдын тоо хамгийн цөөн байжээ. Мөн одоо хамгийн их аз жаргалгүй болгож байгаа зүйлсийн тоонд япончуудын 67 хувь нь санхүүгийн байдлыг нэрлэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япончуудын аз жаргалын үзүүлэлт доогуур гарчээ  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй