
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 27, 28-нд нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны 20 цагаас
2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас
2025 оны тавдугаар сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 29-нд Хангай, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.