Шууд Chart

Хурц арслан Н.Өсөхбаяр бөхийн өргөөнд 9 дэх түрүүгээ хүртлээ

2025-04-27 09:19:13

Нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
 
Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Кровун Броверс" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нуман Сүлд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.
 
Наймд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
 
Аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Ч.Бээжин аваргын үр хүүхдүүдээс “Уран барилдаан”-ы шагналыг улсын харцага Б.Зоригтбаатарт, улсын аварга Д.Сумъяабазар “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт тус тус гардууллаа.
 
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
 
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны 13:00 цагаас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 
 

Хурц арслан Н.Өсөхбаяр бөхийн өргөөнд 9 дэх түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй