Шууд Chart

Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна

2025-04-27 09:26:18

Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршилд 292 гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөөд байна.

Нийслэлийн Засаг даргын А/211 захирамжаар энэ онд Баянгол дүүрэгт 39 байршилд 626 гарааш буулгаж, газар чөлөөлөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9-р хороонд 14, 10-р хороонд 32, 18-р хороонд 68 гараашийг буулгажээ. 

Дээрх чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.


Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй