
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 151 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 2 хүчтэй салхи, шуурга, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ | ||
Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.