Шууд Chart

А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

2025-04-28 10:08:23

Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна.
 
Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа ба манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас хоёр тамирчин медаль хүртэх нь тодорхой болов.
 
Тэмцээний хөвгүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав хүрэл медаль хүртсэн бол охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа.
 
А.Алтанзул нөгөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах бөгөөд тэрбээр залуучуудын УАШТ-ий хошой алт, өсвөрийн УАШТ-ий хошой алтан медальтай тамирчин гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 

А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана   
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй