
Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны III хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын түвшний уулзалтыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулав.
Уулзалтыг монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань, японы талаас Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлогын газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Ё.Фүкүнага болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Хятад, Монголын эдийн засгийн асуудал эрхэлсэн хэлтсийн орлогч дарга А.Хамагүчи нар нээж үг хэллээ.
Уулзалтаар талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Гарал үүслийн гэрчилгээг цахимжуулах ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов.
"Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” (ЭЗТХ)-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны анхдугаар уулзалтыг 2018 онд, II уулзалтыг 2024 онд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба III уулзалтыг энэ онд Токио хотноо зохион байгуулахаар тогтоод буй гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны Дэд хорооны III хуралдааны бэлтгэл ажлын хүрээний уулзалт боллоо | ||
Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.