
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Унгар Улсын Шинжлэх ухааны академид зочилж, Монголын түүх, соёлын өв, судраар гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны төлөөлөл хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүх, соёл, археологийн судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар тус академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ласло Коллартай ярилцлаа.
Шинжлэх ухааны академийн номын сангийн Дорно дахины цуглуулгад Монгол судар, бичвэрүүд хадгалагддаг бөгөөд дийлэнх бүтээлүүдийг 1928-1930 онд ажилласан судалгааны экспедицийн эрдэмтэд цуглуулсан байдаг. Үүний дотор эртний, үнэ цэнтэйд тооцогдох төвөд, монгол хэлээр бичигдсэн XVII зууны үеийн Зая Бандид Гунгаажалцангийн “Эрдэнийн сан субашид”-ийн хуулбар багтдаг байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Унгар Улсын Шинжлэх ухааны академид зочлов | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.