Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа

2025-04-28 14:44:31

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа.

Үзэсгэлэнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч,  хоршоо болон өрхийн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Булган аймгийн Сайхан сумын иргэн Д.Дөлгөөнтамирын гэр бүл 2016 оноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт айраг, борц зэрэг бүтээгдэхүүн боловсруулан, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав

Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй