
Дэлхийн "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн.
Халдварт өвчин, түүнээс сэргийлэх вакцины ач холбогдол, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдахын ач холбогдол, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагын талаар талаар иргэд, олон нийтэд нотолгоотой, үнэн зөв мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна.
Манай улс дархлаажуулалтад 2010 онд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Товлолын дархлаажуулалтад хамрагдаж 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.
"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжиж байна | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.