
Узбекистан улсад Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq 2025” гурван өдрийн уралдаан эхэллээ. Өчигдөр Газалкентад болсон эхний гараа буюу ганцаарчилсан цуваа гараатай 30 км-ын уралдаанд Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр 35:34 минутын амжилтаар (дундаж хурд 50.609) түрүүлж, тэмцээнийг тэргүүлж байна.
Б.Тэгшбаяр өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлэхдээ эхний гарааг мөн авч байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минут гаруйгаар ахиулж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав.
Харин АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлсэн тамирчнаас 2:59 минутын алдагдалтай (46.693) 15 дугаар байрт оржээ. Тэмцээний хоёр, гурав дахь гараанд тамирчид бөөн гараанд уралдаж, аваргаа тодруулах юм.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр түрүүлсэн бол С.Жамбалжамц гуравдугаар байрт орж байв.
Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.