Шууд Chart

Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашиглаж байжээ

2025-04-29 12:38:14

Өнгөрсөн 2024 онд цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, үйл ажиллагаандаа ашигласан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хуулийн этгээдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд "Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан" зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.


Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашиглаж байжээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй