
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонслоо.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулгадаа Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид /2025.04.28/ ажиллаж байна. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.