Шууд Chart

"Юнайтэд Эйрлайнс" тавдугаар сарын 1-нээс Монгол Улсаас нислэг үйлдэх боллоо

2025-04-30 11:41:07

Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ.

Тус гэрээ нь Олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гадна, Америкийн Нэгдсэн Улсын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүд тусгагдсанаараа онцлогтой гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


"Юнайтэд Эйрлайнс" тавдугаар сарын 1-нээс Монгол Улсаас нислэг үйлдэх боллоо  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй