
Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм”-ийг баталсан.
Энэхүү дүрмээр танхимын сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсрол эзэмшихэд нь шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг цогцоор үзүүлэх зохицуулалтыг хангах юм.
Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа тус дүрмийг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг сайжруулах талаар ГБХНХЯ, ЭМЯ, ХБХХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай төрийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг нэвтрүүлэх шийдвэр гаргах, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, үнэлгээ, мэдээллийн нэгдсэн санг бий болгох зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэлцэн, тогтлоо.
Уулзалтад Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга С..Жаргалсайхан болон яамд, агентлагийн холбогдох албан хаагчид оролцлоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Боловсрол эзэмшихэд шаардлагатай дэмжих үйлчилгээг үзүүлнэ | ||
Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.