
Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тодруулбал, 2025 оны 4 сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотод зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд О.Бэлгүтэй оролцож 8 ангиллаар оролцон 1 алт 7 мөнгөн медаль гардан авчээ. О.Бэлгүтэй Эрдэнэс Тавантолгой ХК-д гаалийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2022 оноос Намасте Иога Монголиа төвд иогоор хичээллэж эхэлсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг 3 мөнгө 1 хүрэл, А.Насандэлгэр 1 мөнгө, Н.Марал 3 хүрэл, Т.Ялгуун 2 хүрэл медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 2 дугаар байр эзэлсэн байна.
Ташрамд, О.Бэлгүтэй нь 2022, 2023 оны Монгол Улсын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт, мөнгөн медаль, 2022, 2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финалд шалгарч байжээ.
Монгол Улс Иогийн Азийн аваргатай боллоо | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.