Шууд Chart

VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-30 18:06:00

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.  Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 20 хүртэл явагдана. Тус шоунд  14-өөс дээш насны Поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.

Энэхүү VEILED MUSICIAN шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.

Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй 

Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос 3 ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцах аж.

Та оролцохыг хүсвэл veiledmusician@mnb.mn хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлээрэй.

 

 

Нийтэлсэн: О.Ундармаа

VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилж байна  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй