
2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт, нийт 80 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдад гарсан 4 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын нийт 261 алба хаагч, 24 автомашин, хоёр нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангиас 343 хүн, 67 автомашин, нийт 605 хүн, 91 автомашин, хоёр нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
ОБЕГ-н дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ний өдөр хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.