Шууд Chart

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

2025-05-01 13:23:43

Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдсан.

2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон бөгөөд хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай бондод 3.9 дахин, 3 жилийн хугацаатай бондод 3.5 дахин их захиалга буюу нийт 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 41 ширхэг захиалга ирүүлсэн байна.

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.05.01) дараах симболтойгоор эхэллээ. 

 

Симбол

Үнэт цаасны төрөл

Хугацаа

ISIN код

Жигнэсэн дундаж хүү (Хувь )

ZGEB-BD-30/04/28-A0354-10.677

Хямдруулалттай

52 долоо хоног

MNZGKHB13059

9.370

ZGEB-BL-29/04/26-A0353-0

Купонтой

3 жил

MN0ZGEB13067

10.667

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй