
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөөний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулж байгаа анхны сургалт гэдгээрээ онцлог юм.
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар болон шүүх эрх мэдлийн хүрээнд батлагдсан бодлогын баримт бичгүүдийн танилцуулга, хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах асуудал”, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хэрэгжилт”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа “Шүүхийн байгууллага дахь авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, Шүүгчийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Насанжаргал “Шүүгчийн хүний нөөцийн цахим системийн танилцуулга, хэрэглээ, бусад асуудал”, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Шүүхийн цахимжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр “Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл хөтлөх, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран дээрх сургалтыг цаашид бүсчилсэн хэлбэрээр, үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг болон Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сумын шүүгч, шүүхийн захиргааны 150 гаруй албан тушаалтан хамрагдав.
АТГ: Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран бүсчилсэн сургалтыг зохион байгуулав | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.