Шууд Chart

Японд ууланд авиралтын улирлын нээлт болжээ

2025-05-01 15:30:32

Японы Альп гэгддэг уул нурууд руу хүрдэг замын эхэнд ууланд авиралтын улирал эхэлснийг тэмдэглэх ёслол болжээ. Нагано мужийн Камикочид болсон ёслолд 2000 орчим хүн оролцож, Японы шинтоист шашны санваартнууд уулчдын аюулгүй байдлын төлөө уншлага ном хурсан байна.

Камикочи уулын бэлгэдэл Каппа гүүрэн дээр торхтой сакэ архи онгойлгож, шанагаар голд өргөж, ёслол үйлджээ. Камикочи уул нь далайн түвшнээс дээш 1500 орчим өндөрт өргөгдсөн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар өндөр уулын бүс дэх аялал жуулчлалын төв болж алдаршжээ.

Өнгөрсөн онд энд 1 сая 500 мянган гаруй хүн очсон нь жилийн өмнөхөөс 200 мянгаар давсан тоо болжээ. Зочдын тоо ингэж огцом өссөн нь хилийн чанадаас аялагчдын тоо өссөнтэй холбоотой байна. Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой мод эзэлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд ууланд авиралтын улирлын нээлт болжээ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй