
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн билээ.
Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Эх оронч сурагч” хөтөлбөрийн зохион байгуулагч О.Сэлэнгэ нар оролцлоо.
Уулзалтын нээж НИТХ-ын дарга А.Баяр “Би эх оронч үзэл санааг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залууст хэрхэн төлөвшүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хүүхэд залуусын зүрх сэтгэлд Монгол хүн гэх бахархал бэхэжсэн цагт зөв Монгол хүн төлөвшинө. Үүнд сургуулийн бодлого, үүрэг оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Сурагчдыг эх оронч үзэл санаатай болгон төлөвшүүлэх эхний алхам бол сургууль бүр өглөө болгон Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулдаг байх хэрэгтэй. Энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж буй та бүхэндээ баярлалаа ” хэмээн онцоллоо. Уулзалтад оролцсон нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн төлөөлөл дээрх санаачилгад нэгдэхээ илэрхийллээ гэж НИТХ-ын Мэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
НИТХ: Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгдлээ | ||
Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.