
МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн 125 дахь удаагийн барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Завхан Даян дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Загдсүрэнгийн Нямдорж түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Энх Энэрэлийн Өргөө ХХК, Завхан Даян дэвжээний бөх, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Ёндонгийн Гантулга үзүүрлэв.
Гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, АвДС, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Пүрэвсүрэн, тавд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, АвДС, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Т.Түмэнжаргал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан А.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Есөд Өвөрхангайн сумын заан Д.Саранцогт, Ховдын сумын заан О.Чадалбат, Говь-Алтайн сумын заан М.Төрбат, Өвөрхангайн сумын заан Э.Даваасүрэн нар үлдэв.
Шөвгийн гурван бөхийн шагналыг уламжлал ёсоор Сүлд телевизээс гардууллаа.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны 13:00 цагаас "Чингэлтэй хайрханы хишиг" Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Завханы З.Нямдорж анх удаагаа 10 даван түрүүллээ | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.