
1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль" сэдвээр хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо солилцоно.
Мөн Глоб Интернэшнл төв “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцид "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай. Өчигдөр энэ удаагийн буюу 2025 оны “Үнэний төлөө ”шагналыгн эзнээ тодруулж, "NTV" телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргалд гардуулсан байна.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
ТА БҮХЭНД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр | ||
Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.