
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 13:00 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.
Өдөрлөгийн үеэр байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй, сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлийг газар дээр нь судлуулан авах боломжтой юм.
Барилгын салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт шинэ техник технологи, инноваци, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, гамшигт тэсвэртэй, ногоон амины орон сууц барих, дулаалах дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах зорилго бүхий "Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, барилгын салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцоно.
"Дулаан байшин" нээлттэй өдөрлөгт ирснээр:
-Дулаалга, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, технологи
-Усан хангамж, ариутгах татуургын шийдэл, технологи
-Барилга, барилгын материалын шийдэл, технологи
-Төрийн дэмжлэг, ногоон зээлийн талаар мэдээллийг нэг дороос авах боломжтой.
“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг 2025 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
"Дулаан байшин" өдөрлөг өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.