
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:49 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс 5-9 м/с, зарим үед 11-15 м/с хүрч хүчтэй салхилж байна.
Хүчтэй салхи шуургатай, хуурайшилт нэн их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна
Чингэлтэй дүүрэгт гарсан гал түймрийг цурамд орууллаа | ||
Үзсэн: 182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.